8o
Улаанбаатар хот
mobile menu

Голд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

2016-06-23 16:52:00

Сүүлийн үед усанд осолдож амь насаа алдах тохиодол нэмэгдэх боллоо. Хамгийн сүүлд гэхэд Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн нутаг  модон гүүрийн баруун талд Хэрлэн голд нэг иргэн живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, хохирогч 41 настай эрэгтэй, II багийн оршин суугч байжээ. Одоогоор хэргийг тус аймгийн Цагдаагийн газраас шалгаж байгаа юм байна.  Урин дулаан цагт иргэд амарч зугаалж яваад санамсар болгоомжгүй байдлаасаа болж голд хөл алдан живэх, тогтоол усанд осолдох хэрэг гарсаар байна. Мөн сүүлийн хэдэн өдөр нийт нутгаар үргэлжлэн орсон борооны улмаас ихэнх гол, мөрний усны түвшин нэмэгдэж зарим нь үерийн аюултай байдал хүрээд байгаа энэ цаг үед ард иргэдийн сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Ard tumen min boljomtoi bai, ta buhniig burhan iveeg
2016/06/23 202.131.225.122
  • Recent
  • Most Read
  • Most Comment