8o
Улаанбаатар хот
mobile menu

"Сайн"-ыг тоймлов

2016-06-23 18:14:44

 Эрхэм уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе. “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы хүрээнд энэ өдрийн сайн мэдээг тоймлон хүргэдэг “Сайн”-ыг тоймлов булангаа хүргэж байна.  

Галаас таван хүүхдийн амийг аварчээ 

Энэ сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 22-р хорооны иргэн  Ө-ийн гэрээс утаа гарч, гал гарч байгааг хараад тус хорооны иргэн Ш.Түвшинжаргал галыг унтраажээ. Гэрт бага насны 5 хүүхэд байжээ. Эдгээр хүүхдүүдийг цахилгаан тогоонд боорцог хайрах гэж байхад нь цахилгаан тогооноос гал гарч гэрийн шал болон унь, дээвэр, туурга шатаж гал гарч аж. Энэ үед Г.Түвшинжаргал таарч хүүхдүүдийн амийг аварч, гэрийг бүрэн шатахаас өмнө галыг унтрааж амжсан байна.
 

Аэробикчид Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

БНСУ-ын Инчеон хотноо Аэробик гимнастикийн өсвөр үе, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Уг тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын “Aerobic step” төрөлд өрсөлдсөн манай тамирчид шигшээд 17.900 оноо авсан амжилтаар хүрэл медаль хүртжээ. Түүнчлэн манай гимнастикчид 17850 оноогоор шигшээд шалгарсан байна.  Багийн бүрэлдэхүүнд Э.Мөнхнасан, Б.Хаштайш, О.Содгэрэл, А.Энхпүрэв, Б.Баясгалан, Ч.Золбоо, Э.Ананд, Ө.Тэмүүлэн нар багтжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment