Улсын хэмжээнд гарсан хулгайн гэмт хэргийн дийлэнх хувийг буюу автомашины хулгайн хэрэг эзэлж байгаа тухай мэдээллийг Цагдаагийн Газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан орлогч дарга, хурандаа Ж.Эрдэнэболд болон тус албаны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа О.Нямгэрэл нар хийсэн юм.
2016 оны эхний таван сарын байдлаар нийслэлд 8429 хэрэг бүртгэгдсэн байгаа нь улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн 67.5 хувийг эзэлж байгаа юм байна. Эдгээрээс 3045 буюу 36.1 хувийг бусдын эд зүйлсийг хулгайлах гэмт хэрэг эзэлж буй аж.
Цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Улаанбаатар хотын хэмжээнд 2016 оны 1 сараас хойш нийт 119 тээврийн хэрэгсэл хулгайд алдагдаж, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс 106 тээврийн хэрэгслийг олж тогтоон холбогдох гэмт хэрэгтнийг илрүүллээ. Автомашин хулгайлах гэмт хэргийг шалгах явцад эд ангийг зарахаас гадна унаж сэлгүүцэх зорилгоор хулгайлж байна” гэлээ. Тэрээр хулгайд алдагдаж буй тээврийн хэрэгслийг төрлөөр нь авч үзвэл Япон улсад үйлдвэрлэсэн 76, Солонгос үйлдвэрлэсэн 41, Герман улсад үйлдвэрлэсэн 2 автомашин хулгайлагдсан байна” гэлээ.