8o
Улаанбаатар хот
mobile menu

“Мунзуй” Г.Нямдоржийг үргэлжлүүлэн хорьж, хамсаатан гэх С.Мөнхбатыг батлан даалтанд гаргалаа

2016-06-24 08:38:00

Өнгөрсөн сарын 27-ны өдөр “Мунзуй” хочит Г.Нямдоржийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид шуурхай ажиллан баривчилж байсан. Тухайн үед  “Rich Hill” зочид буудлаас иргэн Г.Нямдоржийг бусдыг барьцаалан, мөнгө нэхэж, дарамтлан дээрэмдэж газар дээрээ баригдаад байв. 

.  
Түүнийг нэгэн телевизийн А гэх сэтгүүлч эмэгтэйн нөхөр болох Т-г тус зочид буудалд 10 хоногийн турш дарамтлан хорьж, зодон, нохойгоор уруулахыг завдаж, 2 сая орчим юань шилжүүлэн авсан үйлдэл дээр нь баригдаж цагдан хоригдоод байсан. Тухайн үед өглөө гэрээсээ гарсан нөхөр Т нь гэнэт жирэмсэн эхнэр лүүгээ “Би чамаас саллаа. Чи намайг эрж хайх хэрэггүй” гэх мэтчилэн элдэв сонин үг бүхий мессэж бичиж эхэлжээ. Ингээд цагдаагийн байгууллагад хандснаар иргэн Г.Нямдоржийг цагдан  хориод байсан. 
Г.Нямдорж нь тухайн хэргийг хийхдээ  С.Мөнхбат гэх мэт нэр бүхий нөхдүүдтэй бүлэглэн хохирогч залууг  барьцаалж хорьсон байдаг. Түүнийг энэ сарын 23-ны өдөр буюу өчигдөр цагдан хорьж мөрдөх хугацааг дахин сунгасан. Харин түүний хамсаатан гэх С.Мөнхбатыг нь мөн өнгөрсөн  сарын 26-аас хорьсон боловч эрүүл мэндийн шалтгаанаар энэ сарын 23-нд буюу өчигдөр батлан даалтад гаргажээ.


Рекетчид буюу бусдыг дарамтлагч этгээдүүдийг өмнө нь Ц.Нямдорж сайдын үед эрэлхэг зориг гарган хурандаа Л.Мөнхбаатар нар “Центрпойнт” төвд баривчлан саатуулж, тухайн үед гаарч байсан дарамтлах, зодох, айлгаж сүрдүүлэх зэрэг зохион байгуулалттай гэмт хэргүүдийг бүрэн таслан зогсоож, бизнес эрхлэгчдийг айдас хүйдсээс аварч байсан билээ. Энэ удаад ч мөн дээрэм хийдэг этгээдүүдийг шалгаж, тохирох шийтгэлийг оноох бололтой. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment