8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган нээлтээ хийж чадах уу

2016-06-24 08:56:35


Энэ удаагийн парламентийн отгон чуулган өнөөдөр нээлтээ хийх ёстой. Сонгуулийн сурталчилгааны ажил ид өрнөж, гишүүн бүр  тойрогтоо ажиллаж байна. Өчигдөр гэхэд төрийн ордонд гурван байнгын хороо хуралдах байсан боловч ирц бүрдээгүй гэсэн шалтгааны улмаас хуралдаж чадаагүй. Сурталчилгааны ажил дуусах шатандаа орж, гишүүд  тойрогтоо завгүй ажиллаж байгаа энэ үед чуулганы ирц бүрдэж, хуралдах эсэх нь тун эргэлзээтэй байна. Тойрогтоо ажиллаж буй энэ үед битгий хэл, энгийн үед ч гэсэн олон өдөр цагаар төрийн ажлыг уядаг эрхэм гишүүд өнөөдөр чуулганы танхимд морилох  уу. Гишүүд ирцээ бүрдүүлж, яаралтай хэлэлцэн батлах учиртай хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийх ёстой. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл