Өнгөрөгч долоо хоногийн баасан гариг буюу 6-р сарын 17-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Туул голын эрэг орчимд арав гаруй удаа буун дуу гарч иргэдийг цочролд оруулаад байсан билээ. Тус этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр уг хэргийг эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн дунд Доён хэмээх нэрээр алдаршсан Б гэгч үйлдсэн болох нь тогтоогдсон талаар бичсэн байна. Тэрээр Туул голын эрэг орчимд бүлэг этгээдүүдтэй архидан согтуурч улмаар мод руу эхэлж буудсан байна. Дараа нь эргэн тойрон хий буудсан гэх ба хорь орчим удаа гал нээсэн байна. Түүнийг эрэн сурвалжилж байна.
Доён хэмээх нэрээр алдаршсан Б гэгч туул гол орчимд хорь орчим удаа гал нээсэн байна
2016-06-24 09:10:38