8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Энхбат: 11.00 цагт зам тээврийн хөдөлгөөнийг нэгэн зэрэг зогсооно

2015-11-11 13:56:00

“Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр” энэ сарын 15-ны өдөр тохионо.  Дэлхий нийт энэ өдрийг 20 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Харин манай улс хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ өдрийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Манай улс энэ өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар Улаанбаатар хотын ЗЦГ-ын Олон нийттэй харилцах тасгийн ахлах, цагдаагийн хошууч Ж.Энхбатаас тодрууллаа.

-Зам тээврийн ослоор хохирсон хүмүүст хүндэтгэл үзүүлэх өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Харин манай улс хэрхэн тэмдэглэх вэ?

 -Энэ өдөр Чингисийн талбай дээр зам тээврийн ослоор хохирсон хүмүүст хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно. Сүүлийн 15 жил манай улсад нийт хэдэн хүн зам тээврийн ослоор өнгөрсөн бэ гэдэг тоон мэдээлэл танилцуулга өгнө. Мөн зам тээврийн эрсдэлийг харуулсан үзүүлбэр болно. Ослын өмнө ямар байсан дараа нь ямар болдог вэ гэх зэргээр. Энэ өдөр буюу бүтэн сайн өдөр 11.00 цагийн үед зам тээврийн хөдөлгөөнийг нэгэн зэрэг  зогсооно. Энэ үйл ажиллагааг удирдлагын төвтэй хамтран зохион байгуулна. Машиныхаа хөдөлгүүрийг унтрааж нас барсан иргэдэд хүндэтгэл үзүүлнэ. Мөн хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр НҮБ-аас зарлаж байгаа уриалгыг 11.00 цагаас 1 минутын хугацаанд  эфир завсарлаж ослын талаарх мэдээллийг хүргэнэ. Зам тээврийн осол бол хэн ч зарлаагүй мөртлөө "Дэлхийн 3 дайн” болсон байна.

-Чингисийн талбайд болох үйл ажиллагаанд нас барсан иргэдийн ар гэрт нь хүндэтгэл үзүүлэх үү?

-Тухайн өдөр болох арга хэмжээн дээр иргэд нээлттэй оролцож болно. Иргэд авто машины ослын эрсдэлийн талаар шууд дуу хоолойгоо хүргэх боломжтой. Оюутан залуучууд оролцож мэдээлэл хүргэнэ.

-Манай улсад зам тээврийн ослоор жилд хэдэн хүн нас барж байна вэ?

-Монгол улсад 2001-2015 оны байдлаар 70722 хүн зам тээврийн осолд өртсөнөөр орон нутагт 1950 гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд 6155 хүн амь насаа алдаж, харин хотод 1950 хүн амь насаа алдсан байна. Мөн энэ 15 жилийн хугацаанд 17882 хүн хүнд хөнгөн, хүндэвтэр гэмтэл авсан байна.

-Харин дэлхийн нийтэд өдөрт хэдэн хүн зам тээврийн ослоор амиа алдаж байна вэ?

-Зам тээврийн осол хэргээс дэлхий дээр нэг жилд 1 сая 300 мянган хүн гэмтэж бэртэж хөгжлийн бэрхшээлтэй болж байна. Харин өдөр 3500 хүн нас барж байна. Бүр нарийн тооцвол 25 секунд  тутам нэг хүн нас барж байна.

-Энэ оны эхний арван сарын байдлаар гэмт хэргийн гаралт хэдэн хувиар өссөн байна. Мөн зам тээврийн ослын улмаас хэдэн хүүхэд нас барсан талаар тоон мэдээлэлийг өгөхгүй юу?

-Энэ оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 49 хүүхэд нас барж, 201 хүүхэд хүнд хөнгөн бэртэж гэмтсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.6 хувиар өссөн байна.

Б.Анх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл