ШӨХТГ-аас зургаадугаар сарын 7-ны өдөр гарсан тушаалын дагуу МХЕГ-тай хамтран Туул голын сав газрын дагуу аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар “Урьдчилсан сэргийлэх байгууламж” НӨҮГ буюу “Харгиа”-г эх үүсвэр бүхий арьс шир боловсруулах, ноос угаах үйлдвэрийн хамтаар хотоос гарган цогцолбор байдлаар дэд бүтцийг бий болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, энэ талаар тодорхой шийдвэр гаргах хүртэл үйл ажиллагааг нь зогсоохоор болжээ.
Учир нь тус газар байрлаж буй ААН-үүд хог хаягдлаа байгальд шууд хаяж байгаа нь онц ноцтой хохирол учруулах хэмжээнд очсон хэмээн дүгнэсэн байна.
“Харгиа” цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг түр зогсооно
2016-06-24 16:59:00