8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Швейцарь улсын иргэн манай улсад ор сураггүй алга болж, МАХН-ын ухуулах байрыг шатаасан өдөр

2016-06-24 18:53:00

Ачаалалтай ч гэсэн амжилт дагуулсан шинэ долоо хоногийн ажлын өдрүүд ийнхүү дуусаж байна. Та энэ долоо хоногт төлөвлөсөн ажлуудаа дуусган, амралтын өдрөөр юу хийхээр төлөвлөж сууна уу. Хайртай гэр бүлтэйгээ энэ амралтын өдрөө халуун ам бүлээрэй сайхан өнгөрүүлээрэй. Хэн бүхний хувьд  хамгийн чухал зүйл бол гэр бүл шүү дээ. Энэ их ажлын дундуур “Бид ер нь амьдрах гэж ажиллаад байна уу?, ажиллах гэж амьдраад байна уу? гэсэн бодол хааяа таньд төрж байна уу . Тэгвэл амралтын энэ өдрүүдээ хайртай ханьдаа гэр бүлдээ зарцуулаарай. “Өргөн орчлонд хүн хайраар л дутаж болохгүй” гэсэн сайхан үг байдаг шүү дээ. Дэргэдээ байгаа бүхнээ хайрлаарай. Амралтын өдрүүдэд цаг агаар тогтнуун байх  тухай ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлэлсэн тул агаар салхинд хайртай гэр бүлтэйгээ хамт гарч, амралтын өдрөө аятай тухтай өнгөрүүлээрэй. Ингээд үдэш бүхнийхээ энэ цаг мөчид хүргэдэг Монголын нэг өдөр тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

“Мунзуй” Г.Нямдоржийг үргэлжлүүлэн хорьж, хамсаатан гэх С.Мөнхбатыг батлан даалтанд гаргалаа

Өнгөрсөн сарын 27-ны өдөр “Мунзуй” хочит Г.Нямдоржийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид шуурхай ажиллан баривчилж байсан. Тухайн үед  “Rich Hill” зочид буудлаас иргэн Г.Нямдоржийг бусдыг барьцаалан, мөнгө нэхэж, дарамтлан дээрэмдэж газар дээрээ баригдаад байв. 

.  
Түүнийг нэгэн телевизийн А гэх сэтгүүлч эмэгтэйн нөхөр болох Т-г тус зочид буудалд 10 хоногийн турш дарамтлан хорьж, зодон, нохойгоор уруулахыг завдаж, 2 сая орчим юань шилжүүлэн авсан үйлдэл дээр нь баригдаж цагдан хоригдоод байсан. Тухайн үед өглөө гэрээсээ гарсан нөхөр Т нь гэнэт жирэмсэн эхнэр лүүгээ “Би чамаас саллаа. Чи намайг эрж хайх хэрэггүй” гэх мэтчилэн элдэв сонин үг бүхий мессэж бичиж эхэлжээ. Ингээд цагдаагийн байгууллагад хандснаар иргэн Г.Нямдоржийг цагдан  хориод байсан. 
Г.Нямдорж нь тухайн хэргийг хийхдээ  С.Мөнхбат гэх мэт нэр бүхий нөхдүүдтэй бүлэглэн хохирогч залууг  барьцаалж хорьсон байдаг. Түүнийг энэ сарын 23-ны өдөр буюу өчигдөр цагдан хорьж мөрдөх хугацааг дахин сунгасан. Харин түүний хамсаатан гэх С.Мөнхбатыг нь мөн өнгөрсөн  сарын 26-аас хорьсон боловч эрүүл мэндийн шалтгаанаар энэ сарын 23-нд буюу өчигдөр батлан даалтад гаргажээ.


Рекетчид буюу бусдыг дарамтлагч этгээдүүдийг өмнө нь Ц.Нямдорж сайдын үед эрэлхэг зориг гарган хурандаа Л.Мөнхбаатар нар “Центрпойнт” төвд баривчлан саатуулж, тухайн үед гаарч байсан дарамтлах, зодох, айлгаж сүрдүүлэх зэрэг зохион байгуулалттай гэмт хэргүүдийг бүрэн таслан зогсоож, бизнес эрхлэгчдийг айдас хүйдсээс аварч байсан билээ. Энэ удаад ч мөн дээрэм хийдэг этгээдүүдийг шалгаж, тохирох шийтгэлийг оноох бололтой. 

Доён хэмээх нэрээр алдаршсан Б гэгч туул гол орчимд хорь орчим удаа гал нээсэн байна

Өнгөрөгч долоо хоногийн баасан гариг буюу 6-р сарын 17-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Туул голын эрэг орчимд арав гаруй удаа буун дуу гарч иргэдийг цочролд оруулаад байсан билээ. Тус этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр  уг хэргийг эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн дунд Доён хэмээх нэрээр алдаршсан Б гэгч үйлдсэн болох нь тогтоогдсон талаар бичсэн байна.  Тэрээр Туул голын эрэг орчимд бүлэг этгээдүүдтэй архидан согтуурч улмаар мод руу эхэлж буудсан байна. Дараа нь эргэн тойрон хий буудсан гэх ба хорь орчим удаа гал нээсэн байна. Түүнийг эрэн сурвалжилж байна.

Бичлэг эвлүүлж нэр дэвшигчдийг шантаажилдаг бүлэг этгээдүүд баригдлаа

Энэ удаагийн УИХ-ын сонгууль урьд урьдынхаас илүү улайрсан, бохир заваан болж байна. Сонгуульд нэр дэвшигчдийн талаар элдэв бичлэгүүд олон нийтэд цацаж, нэр хүндэд нь халдах замаар сонгогчдын сонголтонд нөлөөлөхийг оролдох гэсэн увайгүй үйлдлүүд их гарч байгаа билээ. 

Нэр бүхий гэрчийн мэдээллийн дагуу цагдаагийн газар шуурхай ажилласны үндсэн дээр өчигдөр шөнө нууцаар хуурамч бичлэг, эвлүүлэг хийж нэр дэвшигчдийг шантаажилдаг, сошиал сувгуудаар цацаж нэр хүндэд нь халддаг том бүлэглэлийг илрүүлсэн байна. Одоогийн байдлаар СХД-ийн цагдаагийн хэлтэс X хороололд байрладаг нэгэн бичлэгийн студийг битүүмжлэн шалгаж байгаа ажээ. Энэ шалгалтын үеэр УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойрогт АН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн эсрэг хуурамч бичлэг эвлүүлж байсан нь тодорхой болсон талаар эх сурвалж мэдээлж байна. Энэ удаад түүний эсрэг дайралтаа илүү ноцтой болгож, секс бичлэг зохиомжилж байсан нь илэрчээ. Үүнийгээ сонгуулийн сурталчилгаа хаахаас өмнө олон нийтэд цацахаар бэлдэж байсан бололтой юм. Уг хуурамч бичлэгийг хийхийн тулд гадаадаас өндөр хэмжээнд бэлтгэгдсэн таван график дизайнерийг хөлслөн авчирсан байх магадлалтай байгаа юм. Сонгууль эхэлснээс хойш хар пиарын хамгийн хүчтэй цохилтуудыг амсч байгаа нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгт эмэгтэй хүнийх нь хувьд секс бичлэг бэлдсэнээс гадна монголчуудад хамгийн хүчтэй нөлөөлдөг Хятадын эрлийз гэсэн дараагийн зохиолоо ч гаргасан байжээ.

Зөвхөн бичлэг тараахаас гадна бичлэгийг онлайнаар байршуулсны дараа сошиал сувгуудаар шэйр хийж, олонд хүргэх зорилготой 500 хүнтэй баг бэлтгэгдсэн байсан гэсэн мэдээлэл мөн байгаа юм. Энэ хэрэг тогтоогдвол УИХ-ын гишүүний нэр хүндэд халдсан, гүтгэлэг хийсэн, садар самууныг сурталчилсан , заналхийлсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн өндөр хэмжээний хариуцлага хүлээх юм. Л.Эрдэнэчимэг гишүүний эсрэг зохион байгуулалттай маш их хэмжээний хар мэдээлэл маш өндөр зохион байгуулалттайгаар цацагдан мөн бэлтгэгдэж байгаа нь Таван Толгойн нууц гэрээтэй холбоотой байх гэсэн таамаглал олон нийтийн дунд хэдийнэ  тархжээ

Монгол улс түүхэндээ анх удаа 73 сая малтай боллоо

Өнөөдрийн байдлаар оны эхний нийт 23 сая хээлтэгчийн 81 хувь буюу 19.3 сая эх мал төллөж 18.8 сая төл хүлээн аваад байна. Үүнээс: 55 мянган ботго, 568 мянган унага, 954 мянган тугал, 9.4 сая хурга, 7.9 сая ишиг бойжиж байгаа юм. Ийнхүү энэ хавар 18.8 сая төл мал хүлээн авснаар, манай улс түүхэндээ анх удаа 73 сая толгой малтай болж байгаа юм. Өнгөрсөн оны мал тооллогын эцсийн дүнгээр 55.6 сая мал тоолуулж, түүхэндээ хамгийн олон мал тоолуулсан жил болж байсан. Харин энэ жилийн тухайд дээрх 73 сая малаас дотоодын махын хэрэгцээ, хорогдол зэргийг тооцож хасвал, ирэх өвөл 60 орчим сая толгой мал өвөлжих тооцоо байгаа юм.

82 настай эмэгтэйг галаас аварчээ

Баянгол дүүргийн 6 дугаар хороо Ачтан эмнэлэгийн гал тогоонд гал гараад байна гэсэн дуудлага 17:56 минутад ирсэн байна.  Гал түймэр унтраах аврах 10 ангийн албан хаагчдыг  очиход эмнэлэгийн гал тогооны өрөөнд хөргөгч, хөгжим шатаж утаажилт ихтэй байсныг  цаг алдалгүй унтраасан байна. Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан 82 настай эмэгтэй Г.С-ийн амь насыг аварч 11 ажилтан, 9 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж амь нас, эд хөрөнгийг авран хамгаалжээ. 

Мөн Баянзрх дүүргийн 23 дугаар хороо, Гачууртын зам дээр авто машин гэрлийн шон мөргөөд  дотор нь хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагийн дагуу аврах шуурхай салбарын албан хаагчдыг ослын газар очиход 09-77 УНН улсын дугаартай Toyota edi загварын авто машин замын хашлага мөргөж иргэн 21 настай Г.Б, 20 настай Б.Б нар авто машины төмөр хийцэнд хавчуулагдсан байсныг шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж амийг нь аварсан байна. 

Дархан-Уул аймаг дахь МАХН-ын ухуулах байрыг шатаажээ

Дархан-Уул аймгийн Шарын гол суманд МАХН-аас нэр дэвшигч Д.Араажавын  ухуулах байрыг  шатаасан хэрэг өнөөдөр үүрээр гарчээ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Мэдээллийн мөрөөр нэр дэвшигч Д.Араажавын сонгуулийн менежертэй холбогдоход “Ухуулах байр нь гэр байсан. Өнөөдөр тэнд хоёр  уулзалт хийхээр товлосон байсан юм.  Бид уулзалтын бэлтгэл ажлаар Дархан-Уул аймагт явж байсан. Ухуулах байрны гэрийг харуул харж хамгаалж байсан. Үүрээр хүүхэд нь халуураад байна гэхээр нь очоод иртэл ухуулах байр-гэр шатчихсан байсан гэсэн. Биднийг очиход Дархан-Уул аймгийн Онцгой байдлын хэлтэс, цагдаагийнхан ирээд явсан. Гэрийн буйрыг цэвэрлэчихсэн, үлдэгдэлийг хогийн цэгт хаячихсан байсан. Иймээс бид үзэж харах, ямар нөхцөл байдал үүсэв гэдгийг мэдэх боломжгүй байна. Цагдаагаас мэдээлэл өгөхийг хүлээж байна гэв. Харуул, хамгаалалтанд ажиллаж байсан хүн тамихи татдаг эсэх, гэрэл цахилгаанаас гал гарсан байх магадлал бий эсэхийг лавлахад “Цахилгаанаас гал гарах боломжгүй. Урд орой нь 11 цагт  гэрлээ унтраасан гэсэн. Хамгаалагч тамхи татдаггүй, гэрт лаа, шүдэнз гэх мэт зүйл байгаагүй” гэв. Энэ мэт үзэгдэлийг харахад сонгуулийн сурталчилгаа дуусах энэ өдрүүдэд улам ширүүсэх хандлагатай байна. 

Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Shar tokhoi
Tsolmon avgai ooroo shataasan baij taarna yakhaasch butsakhgyi luivarchin avgai.
2016/06/25 85.207.18.54
Shar tokhoi
Kharin bicheleg evlyyleg gedeg ni shal khudallaa ter ikh zardaliig Mongolchuud khoorondoo khiikhgyidee .Nogool uls toriin sursan khudalaa zali yavuulag .Ene bol jyjig.
2016/06/25 85.207.18.54
Shar tokhoi
Yamarch baisan khulgaich khulgaichiinkhaa kholiig gotsognuulakh baikh .Gadaadiikhantai sylbeldsen kheden khulgaichuud aijil baigaa .Uym uym bolno doo.
2016/06/25 85.207.18.54
Shar tokhoi
MAKHNiikhan oorsodoo l shataagaa biz N.Enkhbayar gedeg luivarchin uych khiij medene.Tsolmon avgai tord garakh uym bol erno ene khuviin nam yaj j meden.
2016/06/25 85.207.18.54
Зочин
Сонгуулиар зориуд сүйтгэх ажиллагаа санаатайгаар явуулсан бна. Эзнийг нь барих хэрэгтэй. Ямар арчаагүй үйлдэл хийдэгюм бэ
2016/06/25 202.179.25.112
Irgen
Ene chin Erdenechimegiin bas neg meh biz dee humuusiig maanag gej bitgii bod
2016/06/25 103.229.123.82