Швейцарь улсын иргэн Бруно Дубач хэмээх 69 настай эрэгтэй манай улсад аялж яваад сураггүй алга болжээ. Тэрээр Завхан аймгийн Идэр сумын нутгаар урсдаг Идэр голоос өнгөрөгч 5-р сарын 24-нд аяллаа эхэлж, хамгийн сүүлд энэ сарын 10-нд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутаг дахь Олон голын бэлчирээр урсдаг Сэлэнгэ мөрнөөр аялж байсан гэнэ. Түүнээс хойш сураггүй болсон учир иргэд 6-р сарын 21-ний 14:20 цагт аймгийн онцгой байдлын албанд хандсан байна. Эрлийн үйл ажиллагааны явагдаж байгаа хараахан олоогүй байна.