8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй

2016-06-25 10:37:00

Үндэсний их баяр наадмыг угтаж өнөөдөр нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах юм байна. Цэвэрлэгээгээр нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хийгдсэн засвар, тохижилтын ажлуудыг дуусгаж, үлдэгдэл хог хаягдал, шороо чулууг цэвэрлэх, гудамж талбайн хогийн сав, хайс хашлага, гэрэлтүүлгийн шонг угаан, аж ахуйн нэгж, иргэд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэнэ. Уг цэвэрлэгээнд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийг хамруулах юм байна. Нийслэл, дүүргийн харьяа хэлтэс, алба, газруудаас гадна  Улаанбаатар хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, засварын ажилд хяналт тавих Хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан 22 ажлын хэсэг, нийтийн инженер хангамжийн байгууллагууд хөндлөнгийн хяналт тавих төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд цэвэрлэгээнд оролцох аж.   Мөн зуслан, ногоон бүсийн зам дагуу болон уулын бэл, модон дотор үүссэн хог хаягдлыг цэвэрлүүлэх, байгууллага аж ахуйн нэгжүүдийн 50 метр орчмын цэвэрлэгээ үйлчилгээнд анхаарч ажиллана. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment