"HERO" энтертайнментийн найруулагч Б.Баатарыг баривчилжээ. Тодруулбал, өчигдөр шөнө буюу 03:30 цагийн үед ийнхүү баривчилж цагдан хорьсон байна. Үүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, "М-Си-Эс" группийн дэд Ерөнхийлөгч Л.Элдэв-Очирын хүсэлтээр "Hero entertainment" -ын үйл ажиллагааг зогсоож, цагдаагийнхан шалгалт хийсэн байна. Энэ талаар эх сурвалжийн мэдээлж буйгаар цагдаагийн байгууллагынхан ямар нэгэн нэгжлэг хийх бичиггүй ирсэн байна. Мөн одоогоор студийн ажилчдыг студи руу оруулахгүй байгаа гэнэ. Тиймээс уг энтертайнментийн зүгээс өнөөдөр MN мэдээллийн төвд Баатарыг баривчилсантай холбоотой хэвлэлийн хурал зарласан байна.
"HERO"-гийн Б.Баатарыг цагдан хорьжээ
2016-06-25 12:21:00