8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлдэх тохиолдол гарсантай холбоотойгоор журамд өөрчлөлт оруулжээ

2016-06-25 14:31:00

НӨАТ-ын сугалааг бүртгүүлж, тохиролд оролцох журам өөрчлөгджээ. Энэ нь тухайн иргэн сугалааны тасалбарыг бүртгүүлэхдээ сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24 цагийн дотор бүртгүүлсэн байхаар өөрчлөлтийг оруулсан байна. Өөрөөр хэлбэл, тухайн сугалаанд оролцогч сугалааны тохирол явагдах өдрийн урьд өдөрт амжиж баримтаа бүртгүүлэх шаардлагатай болжээ. Шинэчлэгдсэн журамд иргэдэд олгох хоёр хувийн буцаан олголт хэвээр үйлчилнэ. Өөрөөр хэлбэл иргэд тухайн жилдээ багтан хүссэн үедээ баримтаа бүртгүүлж, буцаан олголтоо авч болно. Харин сугалааны хувьд өөрчлөгджээ. Журамд өөрчлөлт оруулсан шалтгаан гэвэл иргэдийн дунд баримтыг хуурамчаар үйлдэх тохиолдол гарсантай холбоотой аж. Өнөөдрийн байдлаар 700 мянган айл өрх, түүний цаана 1-2 гишүүн байгаа гэж тооцвол хоёр сая 100 мянга орчим иргэд баримтаа идэвхтэй бүртгүүлж байна. Гааль, татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр өдөрт дунджаар 20 сая баримтын мэдээлэл бүртгэгддэг байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
G
ali 4 sariin sugalaanii 20000 odoo hurtel ordoggui l yum bnle shal hudlaa yum bishuu
2016/06/26 202.9.41.61
Бичээч
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР.
2016/06/25 150.129.140.139
Бичээч
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР.
2016/06/25 150.129.140.139