8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрөөс эхлэн баруун болон говийн аймгуудад бороо орно

2016-06-26 11:41:53

Өнөөдөр баруун ба говийн аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр  бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн энэ сарын 30-нийг хүртэл ихэнх нутгаар бороотой, шороон шуургатай байх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс ирүүлж байна. Маргааш төвийн аймгуудын ихэнх нутаг баруун болон говийн аймгуудын зарим газраар, 27-нд ихэнх нутгаар, 28, 29-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно. Салхи 26,27-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр дулаарна. Өнөөдөр нутгийн баруун хагаст, маргааш ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл