8o
Улаанбаатар хот
mobile menu

Насжилт дууссан 170 ширхэг микро автобусыг үйлчилгээнээс гаргана

2016-06-26 13:07:18

Өнөөдрийн байдлаар насжилт нь дууссан 170 микро автобус шугаманд явж иргэдэд үйлчилж байгаа аж. Эдгээр микро автобусуудыг  ирэх наймдугаар сараас үйлчилгээнээс халах тухай нийслэлийн Тээврийн газраас мэдээлсэн байна. Харин үүнийг дагаад микро автобусыг орлох тээврийн хэрэгслийг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал хариултгүй байсан юм. Тэгвэл Нийслэлийн Тээврийн газартай хамтран ажилладаг Бага багтаамжийн үйлчилээ эрхэлдэг тээврийн хэрэгслийн холбооныхон эхний ээлжинд БНХАУ-д үйлдвэрлэсэн 10 автобусыг оруулж иржээ. Эхний ээлжинд микро автобусаар үйлчилдэг байсан алслагдмал хороолол руу тэдгээр автобусаар үйлчлэх юм байна. Ингээд ээлж дараалан микро автобусыг орлуулах дунд оврын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр ярилцжээ. Дашрамд дуулгахад, нийслэлийн хэмжээнд 270 микро автобус гэрээтэйгээр үйлчилгээ явуулдаг гэсэн тоо байдаг юм байна.  Эдгээрээс насжилт нь дуусгавар болж буй микрог өнгөрөгч тавдугаар сард халах байсан ч орлох унаагүйгээс хугацааг ийн хойшлуулсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл