АСЕМ-ын дээд түвшний уулзалттай холбогдуулан ан, агнуурын тусгай зөвшөөрлийг энэ сарын сарын 27-ны өдрөөс ирэх сарын 20-ыг дуустал олгохгүй түр хязгаарлахаар болжээ. Уг зөвшөөрлийг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага халдварт өвчний голомтыг тогтоох зорилгоор ховор амьтныг агнах, барих зөвшөөрлийг эрдэм шинжилгээний байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэн албан бичгээр, бусад тохиолдолд тусгай зөвшөөрлийн маягтаар олгодог билээ.
Ан, агнуурын тусгай зөвшөөрөл олгохыг түр хязгаарлав
2016-06-26 14:20:48