09:00 цагт Нийслэлийн үйлчилгээний Дүнжингарав төвд нийслэлд хэрэгжиж байгаа тендерийн холбогдолтой бүх төрлийн мэдээлэл, танилцуулгыг хийнэ. Мөн “Худалдан авах ажиллагааны чанар ба тэгш өрсөлдөөн” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
10:00 цагт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулах тул та бүхнийг урья. Өдөрлөг Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн Драгон салбарын өмнөх талбайд болно.
“MN-Мэдээллийн төв”-д
11:00 цагт “Газраа алдвал бүхнээ алдана” сэдвээр “Зүтгэл, сэтгэл, итгэл, эх орон” ТББ, иргэд хамтран мэдээлэл хийнэ.
11:30 цагт “СҮҮЛЧИЙН НАЙДВАР: Бүх бие даан нэр дэвшигчдийг сонгоцгооё” хэмээн уриалж Нам бус сонгогчдын холбооноос мэдээлэл хийнэ.
12:00 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.
“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 цагт Ардчилсан нам ардчиллийн үнэт зүйлсийг үгүй хийж байна. Хэнтий аймгийн 40-р тойрогт УИХ-д нэр дэвшигч Г.Батболд мэдээлэл хийнэ.
11:30 цагт Дундговь амйгийн 16-р тойрогт бие даан нэр дэвшигч Б.Мөнхболор цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт Газраар тоглосон намуудын дунд иргэд хохирох уу. Олон нийтийн иргэний хяналт, Эрс шинэчлэл хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.
12:30 цагт Дархан уул аймгаас иргэд газрын маргаантай асуудлаар мэдээлэл хйинэ.