8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн ордон шинэ үеийн сонгодог түгжилүүдээр дүүрэх үү

2016-06-27 08:59:00

Өнөөдөр их сунгааны өмнөх өдөр. Ингэж тодорхойлсон минь 2016 оны УИХ-ын сонгуулийн суртачилгаа дуусахад нэг өдөр буюу 24 цаг хүрэхгүй хугацаа үлдээд байгаа билээ. Мөн сонгуулийн санал хураалт эхлэхэд 48 цаг үлдээд байгаа болохоор тэр.Эрхэм нэр дэвшигчид 18 хоногт ёстой хөлтэй нь хөллөж, хөлгүй мөлхөж тойргынхоо айлаар орлоо, тойргийнхоо иргэдэд үнсэж, үнэрлүүлж харахад сэтгэл уярам дүр зураг тодорч байв. Үүнийг харсан зарим иргэд “Дөрвөн жил төрийн ордноос хамраа ч цухуйлгалгүй байсан хүмүүс сонгуулийн энэ өдрүүдэд сандал суудлаасаа өндийж байгаа нь бидний төлөө бус өөрсдийнхөө төлөө хийж байгаа юм” гэж хоорондоо ярьж дүгнэлт хийж сууна. Энэ яах ч үгүй үнэн үг. Сонгуулийн “Их сунгаа” дөхсөн энэ өдрүүдэд хэдэн арван сар, жил нам дараастай байсан асуудлууд сөхөгдөж багагүй шуугиан дэгдээж хөдөлгөөнд орж байна. Жишээлбэл, амьгүй байсан “Эрдэнэс Тавантолгой” компаний 1072 хувьцаа их сунгааны буянаар амь орж иргэд эхнээс нь мөнгөө авч эхэлсэн бөгөөд үүнд нэлээд ам сайтай байлаа. Улмаар он гарсаар 2050 төгрөгт хүртлээ өссөн ам.доллар тогтмол буурч 1950 төгрөгтэй тэнцсэн нь өнөөх л их сунгааны нөлөө биш байгаа гэж ярих хүн ч олон байна.Мөн өнгөрсөн 7 хоногийн хамгийн содон “топ” үзэгдэл нь үнэн худал үл мэдэгдэх “Нотой, ноцтой” бичлэг юм. Сурталчилгааны хугацаа дуусах энэ өдрүүдэд сонгуульд өрсөлдөж байгаа улс төрийн намууд, нэр дэвшигчид өрсөлдөгчийнхөө эсрэг сөрөг хар пиар хүчээ авч янз бүрийн бичлэг олон нийтэд ил боллоо. Ийнхүү “Хэрээ хэрээнийхээ харыг гайхав” гэдэгтэй адил улс төрчид бие биенийхээ мууг үзэж байгаа энэ үйлдэл нь олон нийтэд таалагдахгүй байгаа нь лавтай. Тэр ч бүү хэл “аргаа барсан хүний үйлдэл” гэж дүгнэх хүн цөөнгүй байна. Зарим нэр дэвшигчид өрсөлдөгчөө харлуулах гэсэн тактакийг баримтлан багагүй сөрөг мэдээлэл явууллаа. Түүнчлэн сонгуулийн дараа амьдрал үргэлжлэхгүй юм шиг аашлах нь иргэдийн дургүйцлийг хүргэж улам л нэр хүндээ алдлаа.

Энэ сонгуулиар хамгийн топ үзэгдэл болох нэр дэвшигчтэй холбоотой ноцтой бичлэгүүд цацагдсан нь өмнөх сонгуулиас  онцлог боллоо. Улс төрчдийн дунд болдог сандал суудлаа наймаалцдаг асуудал олон түмний сонорт хүрч, багагүй шуугиан дэгдээлээ. Олон нийтэд ил болсон бичлэгийн талаар эзэд нь хэн нэг нь өөрийг нь тагнаж, чагнасан, дотроосоо алдсан гэх зэргээр талбар өгч байх юм. Уг нь хэн нэгнийг нууцаар тагнаж чагнах нь хуулиар хориотой байдаг. Тэгвэл ил болж буй бичлэгүүд бүгд хууль бус үйлдлээс эхтэй гэлтэй. Бие биенийхээ хурал зөвлөгөөн, уулзалт ярилцлага, найз нөхдийн дунд өрнөсөн яриа, маазарсан бичлэг, дүрсийг ил болгох нь хэнд ашигтай вэ. Хурал, уулзалт, найз нөхдийн дунд өрнөсөн яриа бичлэгийг хадгалаад л хав дарж байгаад сонгуулийн сурталчилгааны үеэр эсрэг талд нь худалдаж, ашиг хонжоо хайн урваж, шарваж чадах жинхэнэ “Түгжил” хэн бэ. Энэ хэний нүүдэл вэ. Үүнээс харахад манай төрийн ордон шинэ үеийн сонгодог түгжлээр дүүрэв бололтой. Иймээс сонгуулийн сурталчилгаа дуусах энэ өдөр зэрэгцэн янз бүрийн дүрс, дуу бичлэг дахин гарахгүй гэх баталгаа үгүй. Тэд эцсийн хөзрөө өнөөдөр гаргахаар бэлдсэн байх магадлалтай.Үүнээс харахад төрийн ордон шинэ үеийн сонгодог түгжилүүдээр дүүрэх үү.

Зарим нэр дэвшигчид үлдсэн нэг хоногоо хүртэл ашиглаад авахыг илүүд үзэж байна. Харин зарим нэг хэсэг нь сонгуулийн штабаа татан буулгажээ. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 66-р тойрогт нэр дэвшин өрсөлдөж буй Г.Уянга сонгуулийн штабуудаа татан буулгажээ. Тэрээр сонгууль нэгэнт шударга бус болох учраас ийм алхам хийсэн хэмээн мэдэгдэж байгаа аж. Түүний хувьд  УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй хамт архидаж байгаад нууцаар бичлэг хийн арилжсаны улмаас түүний нэр хүнд навс унаж байгаа. Үүнийг нь ч МАН-аас нэр дэвшиж буй Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд овжиноор ашиглан мөлхөө сурталчилгаандаа ашиглаж байгаа сурагтай. Ийн нэр хүнд нь унангуут Г.Уянга бусдыг шударга бус хэмээн сонгуулийн штабаа татан буулгаад байгаа сурагтай. Сонин содон үзэгдэлээр дүүрэн сонгуулийн өдрүүд дуусахад хэдхэн хоног  үлдээд байна. Одоо иргэн таны сонголт хийх мөч тулж ирээд байна. Иргэн таны сонголт мэргэн байх болтгуай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Мангууруулаад Андууруулсаныг ИХээр ЗАСЬЯ! Иргэний Хөдөлгөөний Нам ИХ БАГИЙНХАН
2016/06/27 124.158.124.156
Зочин
#ХарЖагсаалт-д П.Баатарсүрэн орсон. /УИХ-н Ховд аймаг 34-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/blacklist/419
2016/06/27 124.158.124.156
Зочин
Төр улсаа ИХээр Түмэн олноо Эвээр ‪ ЗАСЪЯ‬‬ Иргэний Хөдөлгөөний Нам ИХ БАГИЙНХАН
2016/06/27 124.158.124.156
Зочин
#ХарЖагсаалт-д П.Бямбачулуун орсон. /УИХ-н Баянгол дүүрэг 70-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/blacklist/581
2016/06/27 124.158.124.156
Зочин
#ХарЖагсаалт-д О.Ганбат орсон. /УИХ-н Дундговь аймаг 16-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/blacklist/356
2016/06/27 124.158.124.156
Зочин
Manangui MaXNgui margaashiig avch irex IX namiinxniig ixeer songoyo
2016/06/27 117.136.234.1
ИРГЭН
БУЗАР АМЬТАДЫГ ИЛ БОЛГОЖ, ШУДАРГА ҮНЭНИЙГ ЯРИХАД ТҮГЖИЛДСЭН БОЛОХ УУ? ТЭГВЭЛ ХЭЗЭЭ ҮНЭНИЙГ ЯРИХ ВЭ? ХУЛГАЙЧДАА?
2016/06/27 203.91.112.186
  • Recent
  • Most Read
  • Most Comment