АСЕМ-ын дээд түвшний уулзалттай холбогдуулан ан, агнуурын тусгай зөвшөөрлийг энэ сарын сарын 27-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн ирэх сарын 20-ны өдрийг дуустал олгохгүй түр хязгаарлахаар болжээ. Уг зөвшөөрлийг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага халдварт өвчний голомтыг тогтоох зорилгоор ховор амьтныг агнах, барих зөвшөөрлийг эрдэм шинжилгээний байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэн албан бичгээр, бусад тохиолдолд тусгай зөвшөөрлийн маягтаар олгодог билээ.
Өнөөдрөөс эхлэн ан, агнуурын тусгай зөвшөөрөл олгохыг түр хязгаарлав
2016-06-27 09:15:38