Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба хүн амь насыг хохироогоод ухсан байсан нүхэнд булсан ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн XVIII хорооны ... тоотод айлын хашаанд бие засах газар хийхээр ухсан байсан нүхэнд хүний цогцос булсан байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж шалгалт хийсэн байна. Шалгах явцад тус хороонд суух 42 настай эмэгтэй А-г хөнөөгөөд, цогцосыг нь ухсан нүхэнд булсан байжээ. Цагдаагийн алба хаагчид хэргийн мөрөөр шуурхай ажиллаж хэрэгтнийг олж тогтоосон байна. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар эл хэргийг тус хороонд суух 24 настай Г гэгч залуу үйлдсэн аж. Одоогоор хэрэгтэн талийгаачтай ямар холбоотой болох уг хэргийг яагаад үйлдэх болсныг нууцалж байгаа гэнэ. Хэрэг үйлдсэн Г-д Эрүүгийн хуулийн 91.2-р зүйл анги буюу хүнийг санаатай алах гэсэн зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.
Амийг нь хөнөөж, цогцосыг нь ухсан нүхэнд булжээ
2016-06-27 09:29:00