2016 оны ээлжит сонгууль болоход хоёр хоног үлдээд байна. Үүнтэй холбогдуулан гарч болзошгүй хэрэг зөрчлөөс сэргийлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга захирамж гаргажээ. Тодруулбал, тус захирамжинд энэ сарын 26-ны өдрөөс эхлэн гурав хоног архи согтууруулах ундаа худалдаалахгүй байхыг үүрэг болгосон байна. Мөн энэ гурав хоногийн хугацаанд захирамж зөрчсөн хүнийг 30-50 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 200-250 мянган төгрөгөөр торгож, орлогыг нь хураан авч, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахаар болжээ.
Гурав хоног согтууруулах ундаа худалдаалахгүй
2016-06-27 10:14:14