8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаагийн алба өндөржүүлсэн байдалд шилжиж байна

2016-06-28 08:00:09

Цагдаагийн байгууллага, албан хаагчдыг өнөөдрөөс  энэ сарын 30-ны 18:00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжүүлж байна.

Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үеэр иргэд, олон нийтийн амгалан тайван хангах зорилгоор болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр нэгдүгээр зэрэглэлийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж буй бөгөөд сонгуулийн штаб болон сонгогч иргэдийг шуугиан тарих сэжигтэй үйлдэл хийхгүй байхыг Цагдаагийн Ерөнхий газраас анхааруулж байна.

Мөн энэ үеэр Замын цагдаагийн газрын дарга бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр хариуцлагатай эргүүл жижүүрийг томилох тухай тушаал гаргаж, албан хаагчдад ажлын чиг үүрэг өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
зөв өө. өндөржүүлсэн бэлэн байдалд байх нь зөв. сонгуулийн үеэр яах ч юм билээ, зарим нэгэн улангассан улстөрчид нь. жирийн ард бид тайван амьдрамаар байна.
2016/06/28 182.160.37.208
зочин
ард иргэд ээ хардаж сэрдэх биш цаад намуудын нөхдөө л анхааралдаа авч ажиллах хэрэгтэй, Тэднээс л муу юм бүхэн улбаатай байгаа шүү дээ
2016/06/28 202.179.23.118
зочин
тиймээ болзошгүй үймээн самуунийг Ард иргэд биш өөрснийгөө Улс төрч гээд байгаа нөхдүүд л зохион байгуулна, Тийм учраас Ард иргэдээ хардаж сэрдэх биш бол
2016/06/28 202.179.23.118
Gy
Yy
2016/06/28 202.70.46.229
  • Recent
  • Most Read
  • Most Comment