8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын гагнуурчид олон улсад хоёрдугаарт бичигдлээ

2016-06-28 08:51:00

Энэ сарын 19-22-ны өдрүүдэд болсон олон улсын тэмцээнд Монголын шилдэг гагнуурчид дэлхийн 25 гаруй орны 416 шилдэг гагнуурчидтай өрсөлдөж хоёрдугаар байранд шалгарчээ. Хоёр жилд нэг удаа өмнөд хөршид болдог "Arc Cup” хэмээх энэхүү тэмцээнд Монгол улсын баг хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд хошой мөнгөн медаль хүртээд байна.

Их Британи, Герман, Австри, Болгар, Чех, Хятад, Австрали, Япон, Украин, Вьетнам, Өмнөд Солонгос зэрэг 25 гаруй орон оролцсон энэхүү тэмцээнд Монгол Улсын багаас Б.Баттулга, Б.Түвшинжаргал нар цахилгаан гагнуур төрөлд мөнгөн медаль хүртсэн бол, Ч.Агваандэмбэрэл аргон гагнуур /хийн гагнуур бололтой/ төрөлд хүрэл медаль, Б.Өлзийбуян хагас автомат гагнуур төрөлд хүрэл медаль хүртжээ.

Монгол оронд маань өнөөдөр болж өнгөрсөн зарим үйл явдлуудаас Сайн мэдээг онцлон дуулгалаа.“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы санаачлагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК, зохион байгуулагч “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”, түгээн дэлгэрүүлэгч chuhal.mn сайт.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment