Зургадугаар сарын 26-27-нд шилжих шөнө “Монгол Шилтгээн” дотор цагдаагийн алба хаагчид хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий этгээдийг саатуулан шалгасан байна. Шалгалтаар ХУД-ийн 15-р хороонд суух 20 настай эм А, СБД-ийн 2-р хороонд суух 20 настай эр Б, СХД-ийн 14 хороонд суух 19 настай эр А нарын шалгасан байна. Тухайн хоёр иргэний
авч явсан цүнхнээс тамхи ороодог цаас нэг боодол, соруул 46ш, ногоон өнгийн ургамал нэг боодол, гар аргаар ороосон тамхи найман ширхэг илэрсэн байна.
Цүнхэнд байсан дээрх зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч БЗД-ийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.