Маргааш УИХ-ын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр. Тиймээс бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан билээ. Тэгвэл нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд зарим зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар болсон банйа. Тодруулбал, иргэд саналаа хэвийн өгөх нөхцөл бололцоог бүрдүүлэх, иргэдийг нийтийн тээврээр найдвартай хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээнд амралтын өдрүүдийн гаралтын тоогоор буюу 662 автобус ажлын өдрүүдийн цагаар буюу өглөөний 06.45 цагаас оройны 22.30 цаг хүртэл ажиллуулахаар болжээ.