8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль бусаар 104 тарвага, Тоз-8 маркийн буу авч явсныг илрүүлжээ

2015-11-11 13:12:00

 

“Илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд их хэмжээний тарвага ачиж явсан машиныг саатуулжээ. Тодруулбал, өчигдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг 22-ын товчооны замд Портер маркийн автомашинд хууль бус 104 тарвага, бичиг баримтгүй Тоз-8 маркийн буу хоёр ширхэг авч явсныг тус тус илрүүлсэн байна. Энэхүү шалгалтыг Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батчулуун, Хамгаалалтын 1-р газрын цагдаа цагдаагийн ахлах ахлагч Б.Лувсан-Осор, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжил хяналтын улсын байцаагч Д.Батбаатар, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн хэв журмын ажилтан Ц.Цэнд-Аюуш, Н.Ганбаатар нар хийсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ogi
uu balair aluurchin be yaasiin 100, 100 alaad bayjih geed baiga yum baih daa chavaas huuliin daguu shiitgeliig changahan shig olgoh heregtei. Selengiin Huder sumand bas huuli bus an ih bain shuu.
2016/01/07 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment