8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өглөө

2016-06-29 12:17:02

2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө 7.00 цагаас орон даяар зэрэг эхэлсэн. Саяхан  УИХ-ын дарга З.Энхболд  Нийслэлийн 45-р сургууль дээр ирж  саналаа өглөө. Тэрээр УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт саналаа өгч байгаа юм. Мөн үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.30 цагт Орос гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өгсний дараа “Сонгуульдаа ирж саналаа өгнө гэдэг иргэний үүргийн асуудал. Сонгууль хуулийн дагуу шударга болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ард түмний амгалан тайван байдлыг дээдэлж, хүний эрхийг дээдэлж сонгуульдаа оролцоно гэдэгт итгэж байна. Та бүхэнд баярлалаа” гэсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл