Сонгуулийн Ерөнхий Хорооноос ирцийн мэдээллийг 12.00, 17.00, 22.00 цагт өгөхөөр болсон. Энэ дагуу дөнгөж сая хамгийн эхний ирцийн мэдээллийг өглөө. Улсын хэмжээнд сонгуулийн ирц 23.3 хувьтай үргэлжилж байна. СЕХ-ны мэдээлж буйгаар орон нутагт сонгуулийн ирц харьцангуй өндөр, нийслэлд ирц бага байгаа юм байна. Тухайлбал нийт аймгуудын сонгуулийн ирц 27.5 хувьтай байгаа бол нийслэлд 18.20 хувьтай байгаа юм байна. Дараагийн саналын дүнг 17:00 цагт танилцуулна.
Орон нутагт саналын ирц өндөр байна
2016-06-29 13:55:04