8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын дарга М.Энхболд саналаа өглөө

2016-06-29 15:02:00

УИХ-ын 2016 оны сонгуулийн 36 дугаар тойргийн 1-р хэсгийн санал авах байранд МАН-ын дарга М.Энхболд ирж саналаа өглөө. Тэрээр гэргийн хамт ирж, иргэний үүргээ биелүүлэн ийнхүү саналаа өгсөн байна.  Тэрбээр, “Монгол оронд дэлгэр сайхан зун болж, өнөөдөр хур бороотой сайхан өдөр болж байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Монгол Улсын иргэн бүр төрийн эрхийг барих эрхээ эдлэх өдөр өнөөдөр. Тийм учраас төрийн эрхийг барих эрхээ эдлэхдээ сонгуульдаа иргэд идэвхтэй оролцож, эрхээ эдлэх хэрэгтэй шүү. Бас тодорхой хэмжээний үүрэг бий. Тиймээс нийт сонгогчдодоо сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалъя” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл