8o
Улаанбаатар хот
mobile menu

Цахилгаан тасарсны улмаар Увс аймаг болон Хан-уул дүүргийн автомат машин гацжээ

2016-06-29 15:20:00

СЕХ-ноос УИХ-ын сонгуулийн санал хураалтын эхний ээлжийн дүн мэдээг танилцуулсан билээ. Энэ үеэр сонгуулийн санал авах байр, хэсгүүдэд гарсан зөрчил, саатал, гэмтлийн талаар мэдээлэл өгсөн юм. Тодруулбал,  өдрийн 12.00 цагийн байдлаар принтер гацсан, хурууны хээ таниагүй, саналын хайрцагны лацыг хуулж аван саналын хуудсыг хийсэн тохиодол нийслэлд гарсан байна. Мөн Өвөрхангай аймгийн Төгрөг суманд цахилгаан тасарсан, цахилгааны хэлбэлзлээс болж, Хан-Уул дүүрэг, Увс аймагт автомат машин гацсан зэрэг хүндрэл гарчээ. Улмаар саналын хайрцагны лацыг хуулсан үйлдэл УИХ-ын сонгуулийн 65 дугаар тойрог /Баянгол дүүрэг/, УИХ-ын сонгуулийн 71 дүгээр тойрог /Сонгинохайрхан дүүрэг/-т тус, тус  гарсан байна. Уг үйлдюэлийг сонгуулийг будилаантуулах гэсэн оролдлого хэмээн үзэж, цагдаа, тагнуулын байгууллага шалгаж эхэлжээ.Түүнчлэн сонгсогчын хурууны хээ таниагүй тохиолдолд иргэний үнэмлэхээ үндэслэн саналаа өгөх боломжтой гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн энэ үеэр онцолжээ. СЕХ санал хураалтын дараагийн дүнг 17:00 цаг өгөх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Болд
Дэлхийгээс зайл чи!
2016/06/30 86.32.233.2
монголмаа
Энэ дурак боон авилгал шуу дээ
2016/06/30 86.32.233.2