2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуул өнөөдөр орон даяар эхэлсэн билээ. Өдрийн арван хоёр цагийн байдлаар саналын ирц 23,3 хувьтай байгаа аж. Санал авах хугацаа 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Мөн сонгууль та холбоотойгоор сонсогч та дараах үйлдэл хийхийг хуулиар хориглосон байна. Харин сонгогч таныг ямар үйлдэл хийхийг хуулиар хориглосон гэдгийг та мэдэх үү.
- тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх;
- өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;
- тухайн санал авах байраас олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах;
- санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;
- саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх;
- саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах;
- аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.
Дээрх заалтуудыг зөрчвөл таныг 14 хоног хүртэл хугацаагаар баривчлах хүртэл шийтгэлтэй. Тиймээс санамсаргүйгээр алдаа гаргахгүй байхыг хүсье.