УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалттай холбоотойгоор ЦЕГ-аас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Сонгуулийн саналт хураалт болж буй энэ үеэр Цагдаагийн байгууллага нь иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор төв, орон нутгийн цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна” гэжээ.