Цагдаагийн байгууллагад өнөөдөр сонгуультай холбоотой 1392 гомдол мэдээлэл ирсэн байдаг. Үүнээс нийслэл хотод 770, хөдөө орон нутагт 622 бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагад ирсэн гомдлыг утгаар нь авч үзвэл. Үүнд.
- Сурталчилгааны самбар бусад эд зүйл гэмтээсэн гэх 383 гомдол
- Тухайн нэр дэвшигчийг фэйсбүүк, твиттер бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн, гутаасан гэх 209 гомдол
- Бэлэг тараасан, дайллага, цайллага хийсэн гэх 125 гомдол
- Ухуулах сурталчилгаа хийх үеэр саад учруулсан гэх 78 гомдол
- Хууль зөрчиж сонгуулийн сурталчилгаа явуулсан гэх 452 гомдол
- Бусад 145 гомдол санал мэдээллийг шалгаж байна. Одоогийн байдлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйлгүй гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн юм.