Хан-Уул дүүргийн 55-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Сарангэрэл тэргүүллээ. Тэрээр 6331 хүний саналаар тэргүүлж, АН-аас нэр дэвшигч Ж.Ганхуяг удаалсан юм. Мөн Сэлэнгэ аймгийн 25 дугаарт тойрогт МАН-ын гишүүн Н.Оюундарь 6500 гаруй хүний санал авсан бол С.Баярцогт 6100 орчим хүний санал авсан байна. Энэ тойргийн дүн 100 хувьтай иржээ. Дундговь аймгийн нэг мандаттай Б.Наранхүү 6291 хүний саналтай тэргүүлж байна.