СЕХ-ны хэсгийн хороонд хэсгийн хороодын санал эхнээсээ ирж байна. Одоогийн байдлаар Булган аймгийн 10-р тойрог болон нийслэлийн Хан-Уул дүүргийн хэсгийн хороодын санал ирээд байгаа юм. Хан-Уул дүүргийн 56 дугаар тойрогт Ц.Нямдорж 9000 гаруй санал авч урьдчилсан байдлаар тэргүүлээд бичигдсэн бол Булган аймагт Ж.Бат-Эрдэнэ олонхийн санал авч, ялалт байгууллаа. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 61-р тойрогт нэр дэвшигч МАН-аас нэр дэвшигч Сү.Батболд урьдчилсан байдлаар ялалт байгууллаа.