8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-06-30 08:41:56

09:00 цагт Сонгуулийн Ерөнхий хороон дээр УИХ-ын сонгуулийн эцсийн дүнг танилцуулна.

11:00 цагт ДБЭТ-ын тайзнаа Үндэсний их баяр наадмаар Чингисийн талбайд тоглох Ц.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурьт тоглох уран бүтээлчдийн сонгон шалгаруурарлт болно.

12:00 цагт Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй “REACH” Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг дэмжих төслийн уулзалт болно.

12.00 цагаас МҮХАҮТанхимын 507 тоот хурлын танхимд болно. Энэхүү REACH төсөл нь Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн урдаа барих төслүүдийн нэг бөгөөд уг төсөл нь жижиг, дунд бизнесийг дэмжсэнээр Монгол улсын эдийн засгийг солонгоруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.

15:00 цагт ДБЭТ-т Турк Улсаас театрын тайзны зөөлөн хөшиг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл