Зургадугаар сарын 26-27-нд шилжих шөнө “Монгол Шилтгээн” дотор цагдаагийн алба хаагчид хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий этгээдийг саатуулан шалгасан талаар мэдээллийг өмнө нь хүргэсэн билээ. Шалгалтаар ХУД-ийн 15-р хороонд суух 20 настай эм А, СБД-ийн 2-р хороонд суух 20 настай эр Б, СХД-ийн 14 хороонд суух 19 настай эр А нарын цүнхнээс тамхи ороодог цаас нэг боодол, соруул 46ш, ногоон өнгийн ургамал нэг боодол, гар аргаар ороосон тамхи найман ширхэг илэрсэн бөгөөд цагдаагийн “Playtime” наадмын үеэр мансууруулах ургамал авч явсан залуусыг саатуулан шалгаж эхэлсэн байна. Тус залуус оюутанууд гэнэ.
“Playtime” наадмын үеэр мансууруулах ургамал авч явсан залуусыг саатуулан шалгаж эхэллээ
2016-06-30 09:24:22