Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 17 настай хүүхэд мансуурлын байдалтай байхад нь баривчилжээ. Тодруулбал, 17 настай И гэх эрэгтэй “Nissan Patrol” маркийн автомашинд мансуурсан байдалтай машин дотор байхад нь олсон байна. Тэрбээр мансуурсан байдалтай олдохдоо цэнхэр өнгийн капсултай долоон ширхэг эм авч явжээ. Хэргийг одоогоор Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа гэнэ. Мөн өчигдөр орой 22.00 цагийн орчимд 26 настай эрэгтэй Э гэгч автомашиндаа өвс татаж, мансуурч байгаад үйлдэл дээрээ цагдаагдаад баригдсан байна. Улмаар иргэн Э-гийн шээсэнд сорил тавихад мансууруулах бодис хэрэглэсэн нь илэрчээ. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Өвс татаж, мансуурч байгаад үйлдэл дээрээ баригджээ
2016-06-30 13:46:00