НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүн болон ирцийн талаарх мэдээллийг Нийслэлийн сонгуулийн хорооноос өглөө.
Нийслэлийн хэмжээнд нийт 843689 сонгогч санал өгөхөөс 593999 сонгогч саналаа өгч, ирц 70.4 хувьд хүрсэн байна. Мөн дүүргүүдийн хувьд хамгийн бага ирцтэй нь Сүхбаатар 65.93 хувь, хамгийн их нь Багахангай 80.63 хувьтай байжээ. НИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН 34, АН 11 нэр дэвшигч ялалт байгуулжээ.