Өнгөрсөн сонгуулиар МАХН-аас жагсаалтад багтаж, УИХ-ын гишүүн болсон О.Баасанхүү оймсонд хавчуулагдаж орж ирсэн хэмээн нэлээд шүүмжлүүлдэг байсан. Харин энэ удаагийн сонгуулиар Орхон аймгийн 47 дугаар тойрогт өрсөлдөж, намдаа парламентын ганц суудал авчрав. Тэрээр сонгуулийн дүн гарсны дараа фэйсбүүк хуудастаа “Би уулынхаа оройг хараагүй. Гэхдээ би дээш авирах болно. Эрдэнэтийн иргэдийн өгсөн итгэл найдварын хүчээр эгц дээш гарахад айх, ядрах зүйл алга” гэж бичжээ.
О.Баасанхүү: Би уулынхаа оройг хараагүй, гэхдээ би дээш авирах болно
2016-06-30 14:55:52