Сүүлийн үед эцэг эх асран хамгаалагчдын хайхрамжгүй байдлаас болж бага насны хүүхдүүд гэмтэж бэртэх цаашлаад амь насаа алдах тохиолдол буурахгүй байгаа билээ. Бага насны гурван хүүхэд худаг руу унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хар адуу гэдэг газар 8 настай эрэгтэй Г, 5 настай эмэгтэй Д, 3 настай эрэгтэй Д нар тоглож байгаад худагт унаж нас барсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж гэнэ. Мөн орон нутагт халуун хоол, цайнд түлэгдэх, мориноос унаж, гол усанд живэх тохиолдлууд ихээр гарч буйг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Тиймээс эцэг, эх асран хамгаалагчид хүүхдүүддээ тавих анхаарал, хараа хяналтаа сайжруулж болзошгүй гэнэтийн осол аюулаас болгоомжлохыг сэрэмжлүүлж байна.