8o
Улаанбаатар хот
mobile menu

“ЭМ СИ ЭС”, “ЭНЕРЖИ РЕСУРС” монголчуудын хувь заяагаар тоглож эхэллээ

2016-07-01 11:03:25

Монгол төрийн сонгуулийн мөн чанар утгаа алджээ. Алдахдаа маш ноцтойгоор, ард түмний сонгох, эс сонгох эрхэнд нь  айлган сүрдүүлж, ажиллаж амьдрах эрхийг нь боогдуулах  замаар халдан хүчээр хэсэг бүлгийн эрх ашигт нийцүүлэн санал өгүүлдэг болсон нь аюул дагуулж эхэллээ. Урьд өмнөх сонгуулиудад  маргаан, будлиантай зүйл бишгүй гардаг байлаа. Гэхдээ нэг компаниас ажиллагсдаа цалингаар нь, амьдралаар нь барьцаалан, зохион байгуулалттайгаар нүүлгэн, хүссэн газартаа байршуулж  байгаад  орон нутгийн өөрөө өөрийгөө удирдах эрхэнд, иргэдийн сонгуулийн эрхэнд  хүчирхийлэн халдах ҮЗЭГДЭЛ гарч байгаагүй юм. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар Монгол төрийн дээд эрх барих байгууллагад болон Орон нутгийн удирдлагын түвшинд  сонгуулиар дамжин хууль бус аргаар гарах маш аюултай үйлдлийг Монголын хамгийн мундаг гэгдэгч  ЭМ СИ ЭС корпорац эрээ цээргүйгээр  хийлээ.

Энэ корпорацын хувьд Монголын нөлөө бүхий улстөрчдийг нам харгалзахгүйгээр “халаасалсан”, Монголын улстөр, эдийн засгийн бодлого боловсруулах  түвшинд ЭМ СИ ЭС  ямагт нөлөөлдөг гэх  яриа олон жилийн өмнөөс  олны ам дамжих болсон. Үнэн худал нь мэдэгдэхгүй  эл яриаг тухай  бүрт нь  ЭМ СИ ЭС-ийн хүчирхэг “пиар” сааралтуулж, олны анхаарлаас хөндийрүүлдэг  байсан нь учиртай байж.

Хамгийн гол нь ЭМ СИ ЭС –ийн энэ зорилго хаанаас сэдэлтэй, юунд монголчуудыг  хагаралдуулан, хааш нь нийгмийн сэтгэл зүйг чиглүүлээд байгааг  нь  хууль, хяналтын байгууллагууд анхаарах шаардлагатай  болсныг, шалгах зайлшгүй шалтгаантай болохыг  Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговийн сонгуулийн тойргуудад  уг корпорацын зүгээс явуулсан  улс төрийн “махинаац” харууллаа.

Өөрөөр хэлбэл төрийг засаглах эрхийг, тэр тусмаа эдийн засаг, стратегийн ач холбогдол ихтэй орон нутгийн удирдах эрхийг 4000-5000 ажилчинтай гадна,дотнын ямар ч компани, аж ахуйн нэгж, этгээд  өөрийн хүсэл эрмэлзэлд тохируулан  булаан авч болох жишгийг ЭМ СИ ЭС  энэ хандлагаараа Монголд  нутагшуулж байгаа нь  аюултай байна. Энэ хаанахын технологи вэ? Монголд хэзээ ч ийм зүй бусын хийгээд хожмын хор уршгийг нь төсөөлшгүй аюултай бодлого  сонгуулиар цухалзаж  байгаагүй.

ЭМ СИ ЭС бол өртэй болсон корпорац. Хэдийгээр Монголын хамгийн сайн засаглалтай компани гэгдэгч, нийгмийн зорилтот бүлэгт  чиглэсэн өчүүхэн жижиг талх, нарийн боовны цехээс авахуулаад, Монголын хамгийн том төсөл, тендерүүдийг хаман, бүхий л салбарт гар, хөлөө дүрсэн эл  “наймаалж” одоо араг ясаа даахаа больж байгаа нь нууц биш болсон.

Үүний тод жишээ нь “дефоолт” буюу санхүүгийн чадамжгүй болсноо өнгөрсөн онд зарласан “ЭНЕРЖИ РЕСУРС”ХХК  юм. Хятадын томоохон групп “КЕРРИ” эдний хөрөнгө оруулагч, хамтрагч түнш нь хэдий ч, зуун хувийн үндэсний хөрөнгө оруулалттай компани хэмээн өнөөг хүртэл монголчуудыг хуурч ирсэн байдаг. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байх үед  “ЭНЕРЖИ РЕСУРС”мундаг байсан уу гэвэл байсаан. Үүнийг үгүйсгэж болохгүй. Гэвч нүүрсний үнийн уналт, 2012 оноос эхэлсэн дэлхийн эдийн засгийн хямрал дагаад  дан уул уурхайгаас хамааралтай болчихсон байсан Монголын эдийн засаг хүндэрсэн нь ч, бусад уул уурхайн компаниудын адил “ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК –ийн үйл ажиллагаа доголдох болсонд Монголын ард түмэн, АН, тэртусмаа нутгийн уугуул иргэд, унаган цогтцэцийчүүд буруугүй. Нүүрсний  өлгий болсон энэ нутагт 100 хувь төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” ХК, 51 хувь орон нутгийн өмчит “Тавантолгой”ХК, 100 хувь хувийн өмчит “Энержи ресурс”ХХК гэсэн гурван өөр хэвшлийн гурван том компани нүүрс олборлох,экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг. Гэтэл нөгөө хоёр нь ажиллаж болоод байхад ЭМ СИ ЭС болон Хятадын хөрөнгө оруулалттай хувийн компанийн менежмэнтийн алдаанаас болж алдагдалд орж, дампуурлаа зарлахад хүрээд байгаа “ЭНЕРЖИ РЕСУРС”ХХК бүх буруугаа АН-руу хийгээд орон нутгийн ард иргэд рүү бухах болсон нь ямар зорилготой байв аа?

ЭМ СИ ЭС группийн авсан гадаад зээлийн төлөх хугацаа дууссан болохоор зээл нь өр болж, өрийн хүү, хүүгийн хүү давхар нэхэгдэн “ЭНЕРЖИ РЕСУРС” үндсэндээ дампуурсан юм.  Хонгконгийн Хөрөнгийн бирж дээр Монголоос анх IPO буюу хувьцаагаа гаргасан компани учраас  энэ байдлаа ямар нэгэн аргаар нууж, улмаар алдагдлаас гарах аргаа төрийн өмчит “Эрдэнэс тавантолгойг”ямар ч үнээр болтугай авахад улайран зүтгэхэд чиглүүлсэн нь тодорхой болсон. Харин хэн үүнд  нь саад тээг болсныг уншигч Та санах гээд үзэх хэрэгтэй. АН саад болсон юм. Нууцаар Хятадын талтай гэрээ хийж “Эрдэнэс тавантолгойг” “ЭНЕРЖИ РЕСУРС”-д шилжүүлэх, монголчуудад үнэхээр хохиролтой гэрээ хийсэн байсныг АН зогсоосон тул тэд илт өширхөх болсон. Өнгөрсөн оны наймдугаар сараас эхлээд ажилчдынхаа цалинг ч тавьж чадахаа байсан “ЭНЕРЖИ РЕСУРС”-ийн боссууд тэр цагаас эхлэн хамгийн муухай арга технологийг Монголд хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тэд засаглалыг  хүчээр булааж  авах арга ажиллагаанд орсон. Ингэхийн тулд  ажилчдаа “барьцаалсан” нь  хүний санаанд  багтамгүй харгис бодлого биш гэж үү?

“ЭНЕРЖИ РЕСУРС”ХХК нь ЭМ СИ ЭС-ийн боссын шууд заавраар энэ бодлогоо хэрэгжүүлсэн гэдгийг олон ажилчин нүдэндээ нулимстай өгүүлэхдээ  дагжин, чичир ч байсан юм шүү. Тэд юунаас ингэтлээ айдаг болсон байх уу?

Бидний сурвалжлах хэсэг “Энержи ресурс” ХХК-ийн оффис, ажилчдын байраар орсон юм. Орохдоо бараг л  чанга дэглэмтэй шоронд эргэлт хийх гэж байгаа мэт олон удаагийн шат дамжлага дамжин хардуулж, шалгуулсан билээ. Үнэхээр  ч  тэд  ажилчдаа хатуухан хэлэхэд бараг бүтэн жил  сонгуульд зориулж  хорионд буюу шоронд, хорих лагерьт  хорьж байсан юм биш үү гэсэн бодлыг эндээс үүрч гарсаан. Цалинг нь удаан хугацаагаар тавьдаггүй болохоор амьдрахын тулд  ажилчид  нь байдаг бүхнээ ломбардад барьцаалж, банкны болон орон сууцныхаа зээл, зээлийн хүүд хүлэгдэн “сайн дураараа” компанийнхаа боловсон “шоронд” хоригдох болсон юм билээ. Нээрээн ч Цогтцэций сумын төвд байдаг хэдэн ломбардаар ороход “Энержи ресурс”-ийн ажилчдын эд хогшлоор пиг дүүрсэн байсан. LCD зурагт, систем хөгжим, угаалгын машин, хивс, гар утас, нөөтбүүк гээд тэнд байхгүй юм алга. “Уурхайчин”, “VIVA CITY” гэсэн хоёр хороололд суугаа  ажилчдынх нь амьдрал зээл, өрийн сүлжээнд баглагдчихсан болохыг бие  биенээсээ  аяга будаа, гурил гуйгаад  байж байгаа дүр зургаас хялбархаан төсөөлж болно.

Брус- Лигийн нэгэн кинонд  “Энд хятад хүн, нохой орохыг хориглоно” гэж  гардаг лугаа Цогтцэцийн дэлгүүр, хоршоо, үйлчилгээний газрууд  бараг л “Энержийн ажилчдад үйлчлэхгүй”гэсэн хаяг үүдэндээ хадахад ойрхон болсон байхыг нүдээрээ харлаа. Хүнс, барааны дэлгүүрүүдийнх нь зээлийн дэвтрийн хуудсыг нь Энержи ресурсын ажилчдын нэрс дүүргэсэн байх жишээтэй. Яагаад тэр билээ?

Ингэтлээ амьдрал нь доройтсон ажилчид цалингаа хүлээсээр... өр, зээл тавьсаар байхаас өөрөөр хэрхэх билээ.

“Та бүхэн энэ байдлаас гарахын тулд сонгууль хүртэл тэс. АН-ыг унагаах хэрэгтэй” гэсэн тайлбарыг компанийн удирдлагын зүгээс хэлдэг гэж байгаа.

Яг ийм байдлаар ажилчдаа цалингаар нь зээлээр нь ажлын байраар нь барьцаалан сонгууль хүлээлгэсэн нь бодит үнэн. ЭМ СИ ЭС группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалаас “Ажилчдаа ар гэрийнхэнтэй нь зуун хувь барьж байгаад МАН-д саналыг нь өгүүл, энэ ажиллагаанд хүний нөөцийнхөө албыг татан оролцуул” гэсэн шийдвэр ирсэн гэдгийг “Энержи ресурс”ХХК-ийн зарим удирдлага  ярьж байсан. Үнэхээр ч сумын Иргэдийн хуралд”Энержи Ресурс”ХХК –ны Нийгмийн болон Орон нутгийн бодлого хариуцсан гүйцэтгэх захирал нь МАН-аас нэрээ дэвшүүлэхдээ тус намаас нэр дэвшигч гурван  нэр дэвшигчдийнхээ шадар туслахуудаар дан “Энержи Ресурс”-ийн хүний нөөцийн ажилчдаа болон тэдний ар гэрийнх нь хүмүүсийг томилсон байсан нь зохион байгуулалттайгаар бусдын сонгох эрхэнд халдсаныг гэрчлэх баримт болж байна.

Сонгуулийн санал хураах үед хэсгүүдэд мөн л бүх ажилчдынхаа нэрсийн жагсаалтыг барьсан хүний нөөцийн аппаратынхнаа суулган нэрсээр нь тулган саналыг нь МАН-аас нэр дэвшигчдэд өгүүлсэн баримтыг бид дэлгэж байна. Тус компанийн удирдлагууд санал өгөх өдөр бүгд гар камер барин хэсгүүд дээр ирээд ажилчдаа хянан, МАН-аас нэр дэвшигчдэд санал өгсөнд нь  50 хувийн илүү цагийн мөнгө олгоно гэсэн нь саналаа өгөхгүй гэсэн нэгнийг дарамтлан ажлаасаа халагдах өргөдлөө өг гэсэн нь Сонгуулийн хуулийг ноцтойгоор зөрчсөнөөр барахгүй дахин нөхөн сонгууль явуулах нөхцөлийг бий болгоод байна. “Цалингаа аваад ажлаасаа гарна.Тэгэхийн тулд эхлээд сонгуульд оролцож саналаа МАН-д өгөх хэрэгтэй байна”гэсэн хүн ЭНЕРЖИ РЕСУРС-т олон байсан юм.

Сонгуулийн хуулийн 29.5 дахь хэсгийн 3-т  “Сонгогчоос сонгуулийн эрхээ эдлэхэд нөлөөлөх, нөлөөлөхөөр оролдохыг хориглоно” гэсэн заалтыг “ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК-ийн удирдлагууд зөрчиж хууль бусаар санал өгүүлсэн болохоор Цогтцэцийн АН-ын Сонгуулийн штабаас өргөдөл гаргасныг  одоогоор шүүх дээр хянан үзэхээр болоод байна.

Монгол Улсын хамгийн том сумын нэг Цогтцэций 7000 иргэнтэй. Уугуул иргэд нь 2000 хүрэхтэй үгүйтэй болж төрж өссөн өлгий нутагтаа цөөнх болчихсон Орон нутгаасаа шахагдаж эхлээд байгаа сэтгэл эмзэглэм байлыг төр засаг анхаарахаасаа өнгөрөв бололтой.  Сонгуулийн дүнд итгэж ядан, нулимс цийлэлзүүлж байгаа нутгийн уугуул иргэдийг  ямар хэцүү хувь заяа тосож байгааг тэднээс өөр хэн эдүгээ төсөөлж чадах юм вэ?

Ардчилсан намын сурталчилгаанд ажилласан эхнэрүүдийнхээ төлөө ажлаасаа халагдах болоод байгаа уурхайчид нэг бус байна. Хүний сонгох, сонгогдох эрхийг ингэж хэрцгийлж болох уу?

“Бид яллаа. Эрдэнэс тавантолгой  манайх боллоо. Орон нутаг, аймгийн удирдлага бидний гарт орлоо” хэмээн бүтэн шөнө архидан орилолдож баяраа тэмдэглэсэн ЭНЕРЖИ РЕСУРС-ийн дарга нараас, тэдний хятад түншүүдээс орон нутгийнхны сэтгэлийг сэмлэн олон жил эв түнжинтэй явж ирсэн говьчуудыг , уугуул, суугуул иргэдийг талцуулах хямралын эхийг тавьж байгаагаа мэдэж байна уу?  хэмээн асуумаар байна.

Монгол Улсын хаана ч тэр, хүний олноор түрүү барьсан ямар ч компани засаглалыг  булааж авч болдог юм аа гэсэн хандлага, үзэгдлийг ЭМ СИ ЭС, ЭНЕРЖИ РЕСУРС  ХХК-иуд  бий болгож, ийм технологиор төрийн эрхийг ч авч болно гэсэн хандлага гаргаж байгаагаараа Монголын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ч ноцтойгоор заналхийллээ.

Тавантолгой тойрсон улстөрчдийн талцсан зодоонд монголчуудын  тэр дундаа энэ нутгийн уугуул иргэд, өмнөговьчуудын эрх ашиг хөндөгдөж хохирохыг харж, тэсч тэвчихгүй хэмээн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн олонтаа хэлдэг үг өнөөдөр аймаг, орон нутгийнхаа засаглалын эрхийг гаднын хөрөнгө оруулалттай ЭНЕРЖИ РЕСУРС компанид луйвардуулан булаалгачихаад байгаа өмнөговьчуудад  эрхбиш нэгийг бодогдуулж буй биз ээ. Монголын баялаг төдийгүй монголчуудын сонгох, сонгогдох эрхийг Хонгконгийн Хөрөнгийн биржээс ийнхүү шийддэг боллоо. Монголчууд бид энэ бүхнийг тэвчбээс мөд  удахгүй  тэд Монгол төрийг энэ технологиороо эзэрхийлж  мэдэх нь байна. Юутай ч энэ луйврыг таслан зогсоох эрхтэй Монгол төрийн шүүхэд найдсан найдлага өмнөговьчуудад үлдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
00000202
Enerji Tsalingaa uguuch ajilchid chin, Vr hvvhed ne turj vhlee. Er ne bol Vnen shdee. Ajilchdiinhaa sanaliig awsan shigee hariud ne tsalingaa ugchuuch!
2016/07/04 64.235.154.34
Mcsiin gulugnuud
Tsalingaa avch songuuli ogson gulugnuud ni ene door olon yum bicheed bgaamuu. Yamar aihtar bnaa hahaha. Pizdits tsarailsan tsalingui guilgachinguud.
2016/07/03 202.70.46.222
zochin
Enx amgalang xowsgolruu tsartsaa awch yawsang ni bi medej ba aa tiim boloxoor ene bugd unen um shuude udaxgui ta nar medex bllno
2016/07/02 122.201.21.27
ODJARGAL
MCS-IIN TSARTSAANUUD BAS COMMENT BICHDEGIIN BNA. GOL NI MCS-IIN ENKHAMGALANGIIN ORSOLDSON TOIROGT 2400 ORCHIM HUN, ELDEVOCHIRIIN NER DEVSHSEN HESEGT 2000 ORCHIM HUN SHILJSEN BGAA NI TOHIOLDOLUU
2016/07/02 202.179.23.72
Hulgaichiig bariarai
Talh chiher bayngol mah impeksees irsen uruulsen tsartsaanuudaa bas yariach. Bitgii sumaa taviad numaa nuuv gedgiin ulger bolgo. Hulgaich hun hulgaichiig bariarai gej hamgiin turuund hashigardag um
2016/07/02 27.123.214.103
Баянхонгор
ЭмСиЭс бүтээн байгуулдаг, Женко хорлон гацаадаг, хор найруулдаг үүгээрээ энэ хоёр компани ялгаатай.Баттулга сонгогдвол сонгууль шудрага, ялагдвал булиантай болногэж байхгүй шүү.
2016/07/02 122.201.21.69
irgen
TA YLJ YLAGDAJ SUR DA BITGII TEG ZA
2016/07/02 103.26.193.205
Sumka
Unen yum oilguulsand bayarlalaa
2016/07/02 221.221.173.30
Зочин
ямар ч ач холбогдолгүй хувь хүний үнэдсэн хуулиар олгогдсон сонгох эрхийг үгүйсгэсэн зүйл байна. тухайн газар оронд амьдарч ажиллаж байгаа өөр нутгийн иргэд сонгууль өгөх эрхтэй шдээ.
2016/07/02 59.153.87.164
зочин
Ухэр газрын наймаачин М Энхболдтонгууд ухээч тонилооч
2016/07/01 202.179.31.26
UHG MAINTENANCE ajildag zaluu bna
Araichdee !!! bi ene compand ajildag zaluu bnaa arai l denduu hudal medeelel tsatssan bnashuu!!! Bid oorsdoo songoltoo hiisen ene bol ardchilsan niigem !!!
2016/07/01 202.179.4.66
Худлаа эх оронч
Эх оронч цариалсан зарим хулгайч нарыг эртхэн шоронд нь оруулахгүй бол иймэрхүү хөгийн гүтгэлэг тасрахгүй ээ. Ард иргэдийн хар массыг турхираад сурчихсан хөгийн баагий
2016/07/01 202.9.42.2
myagmar
MSC buu mulaa mongoliig ood n tatah company shuu
2016/07/01 202.131.252.217
12121
Ардчилсан намд толгойгоо угаалгасан, бас хэдэн цаас авсан сурталчилгааны нэг нөхөр байна даа.
2016/07/01 64.235.154.35
12121
энэ бас хүний хувийн мэдээлэл рүү халддаг ямар хулгайч байна вэ? Ичиж амидармаар юм.
2016/07/01 64.235.154.37
176,43,235,200
Ямар худалч нь ийм юм бичдэг байнаа. Монгол хүн хаана ч ажиллаж амидрах эрхтэй. Уугуул болон суугуул иргэдийн хооронд яс хаяад байгаа юмуу хаашаа юм. АН-ийг улс орон даяар л шийтгэлээ ш дээ
2016/07/01 64.235.154.36
nonononoononon
Uneheer iim baival yaana??? AN iin sain buteelch lideruudiig ingeed unagacan baival yaanaa? arai bish gej uu? ard tumen mini hun bur uursdiin gesen songuuliin bolovsroltoi boloochee?
2016/07/01 43.228.129.155
lalaruud
Odjargaliin choloot uzuulberiin tsag ehellee
2016/07/01 176.43.235.197
багш
үнэн зүйл бичжээ ман ард түмнээ хүндлээд энэ шударга бус байдалд шударга хандвал нэр төрийг олно олонхи болсон юм чинь будлийнтай газруудыг шалгаад үнэн зөвөөр шиид
2016/07/01 103.57.93.97
Zochin
MCS arai chdee. Ene tur zasag chin tegeed 1 hund 1 kompanid, 1 urh aild hudaldagdsan Hereg uu. Odjargal, Petrovisiin Oyungerel 2 yu ch hiij chadah humuus. Arai ch 1 kompaniin uriig tuluhgui gej naiday
2016/07/01 103.229.121.159
хөх тэнгэр
энэ шал худал мэдээлэл нөгөө АН ий бууны нохойнууд л бичсэн байна харин ч ЭМ СИ ЭС чинь мундаг бүтээн байгууулалт хийсэн АН новшнууд бүгд луйварчин, янхан алуурчин дүүсэн бузардсан лалрууд байгаа шүү
2016/07/01 119.40.103.142
хуц
Нийтлэл дээрх нэр үгүүдээ зөв биччихээд донгосч бай
2016/07/01 103.9.88.149
visit
Zaaval battulga, baterdene songogdoh yostoimuu. Yu hiisen gej garah geed bgaan ugaasaa. AN yaj ard tumnii amidraliig doroituulsanaa sanah heregtei. AN-g odoo shinechleh heregtei. Horih negiig horiod
2016/07/01 202.70.46.237
tuul
yun hudlaa yum bicheed bga yum be or undestei yum bicheerei
2016/07/01 202.126.89.154
umnu gowiin irgen
Saihan hutsaldah yumda buunii nohoinuud
2016/07/01 202.179.4.66
zochin
za tenegteerei unen zuil bsangui. Ylagdsan humuusiin hor shar uu.odoo hudlaa yrihaa boliul yasiin be
2016/07/01 202.179.4.66
Монгол хүн Монгол нутгийн хаана ч санал өгсөн яадаг юм бэ? Бусад аймгуудад нь ялах нь яасан юм бэ?
Монгол
2016/07/01 183.81.171.135
irgen
olon hun ajiltai bolgoj baina,tatvar hamgiin ih tulj baina,odoo tsahilgaan stants ot-n hyatdad ugdug tsahilgaany mungiig mongold ni uldeeh gej baina ene bugd yagaad buruu gej setguulch ner zuusen lalr
2016/07/01 202.9.42.2
Ard
Yalj, yalagdaj suraa jonhuu battulga aa! Tsartsaa yarih gej bgaa Bol chinii bayanhongort avchirsan 2000 garui tsartsaag bas nuguu tal yarih l baih!!! Unendee Ene suuliin 4 jil Cham shig uls eh ornii h
2016/07/01 68.100.42.81
Би
Унасан бөхөд шалтаг мундахгүй гэж З Энхболд Женко хоёр Таван толгойг өөрснөө хусах гэж байгаад тэр нь бүтэлгүйтээд энэ улсын хөгжлийг 8 жил түгжлээ. Одоо ийм хачин юмаа больчооч
2016/07/01 103.9.88.149
төрөө бүрэн цэвэрлэж чадсангүй дээ
Одоо МАН гарсан болохоор таван толгой MSC компаний мэдэлд нэг өдөр л шилжчихсэн байх болно. МАН ын газрын наймаачин, овт шарууд бүгд л УИХ д орлоо:. Одоо харж л бай, бүх юм өөрчлөгдөнө.
2016/07/01 103.229.122.197
D
ХӨЕ ЛАЛРЫН ЖЭНКО БАТТУЛГА!!! FUCK YOU ПИЗДА ЛАЛАР НАХУЙ! Чамаас болж 8 жил төрийн ажил гацаанд орсон. Чам шиг лалар эртхэн зайлсан чинь дээр!!!
2016/07/01 106.187.35.106
bosoo.mongol@outlook.mn
Пизда энд ФАКТ байгаа юм уу? Би энэ компанид ажилдагүй түйч хамаа байхгүй! Гэхдээ тэр муу лалрын ЖЭНКО бодвол MCSд хүмүүс нь ажилтай орлого бүтээн байгуулалттай татвар төлөөд байх юм! FUCK U JENCO
2016/07/01 106.187.35.106
Zailtsan setguulch ve
Mal setgehuitei setguulch baina da. Zahialga yum bailgui de. Chi uuruu mungunii tuluu iim lalriin yum bichij hunii tarhi ugaahaa bolimoor yum. Ard irged yadaj baihad unen genen hongoroo.
2016/07/01 43.242.242.167
zochin
Unen uym bicheech dee.zahialgaar arai ch iim uym bichih gej dee.Hezee ch tiim uym boloogyi.boloh ch ygyi shdee.
2016/07/01 202.70.46.20