8o
Улаанбаатар хот
mobile menu

Санал авах байруудад туршилт хийнэ

2016-06-23 10:00:00

УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил дуусах шатандаа орсон. Аймаг орон нутагт санал авах машин, санал авах хуудсын хамт хүргүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Харин одоогийн байдлаар нийслэлийн санал авах байранд хүргүүлэх ажил хийгдэж буй. Тэгвэл маргааш буюу зургаадугаар сарын 24-ний өдрийн /Улаанбаатарын цагаар/ 12.00 цагт санал авах 1998 байранд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, журамд заасны дагуу туршилтын ажлыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү туршилтаар санал тоолох төхөөрөмж санал авах байрандаа нэгбүрчлэн хүргэгдсэн эсэх, тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан эсэх, түүнчлэн саналын хуудсаа зөв уншиж, бодож байгаа эсэх, мөн үр дүнг дамжуулах зэргээр тэдгээрийн хэвийн ажиллагааг шалгаж бэлэн байдлыг тогтоох ажээ.

Туршилтыг тухайн санал авах байранд ажиллаж буй мэдээллийн технологийн даамал хийж гүйцэтгэх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment