УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчдэд гишүүний түр үнэмлэхийг СЕХ-ны удирдлагууд дөнгөж сая гардуулан өглөө. Энэхүү ажиллагаа Төрийн ордны Хүндэтгэлийн цогцолборын Баганат танхимд болсон юм. Ийнхүү түр үнэмлэх олгосны дараа СЕХ Ерөнхийлөгчид гишүүдийн нэрсийг өргөн мэдүүлж, Ерөнхийлөгчийн зарлигаар анхдугаар чуулганыг зарласнаар гишүүд тангарагаа өргөлөө.
Нэр дэвшигчид УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардан авлаа
2016-07-01 13:51:00