8o
Улаанбаатар хот
mobile menu

САНАЛЫН ХУУДАС БӨГЛӨХ ЗААВАР

2016-06-28 08:00:00


Энэ удаагийн сонгуулиар сонгогчид УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээс тус тус сонголтоо хийнэ. Сонгогч Та саналаа өгөхдөө УИХ-ын гишүүнээр болон оршин суугаа газрынхаа ИТХ-ын төлөөлөгчөөр өөрийн итгэсэн хоёр хүнээ сонгох боломжтой.

Санал хураах хэсэг дээр очиход танд саналын хуудас өгнө. Саналын хуудас хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд хар зураасны дээд талын хэсэгт УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид байрлаж байгаа. Харин хар зураасны доод хэсэгт аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өрсөлдөж буй нэр дэвшигчийн нэрс байх юм.

Саналаа өгөхдөө: 

Сонгогч та “А” намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч “Б”-г дэмжиж байгаа бол түүний нэрний өмнөх дугуйг будна.

Дараа нь зураасны доод талд байрлах аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж буй “Б” намын “С”-ийг дэмжиж байгаа бол мөн л түүний нэрний өмнөх дугуйг будна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment