2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт Монгол орон даяар 07:00 цагт нэгэн зэрэг эхэлсэн. Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгуулийн ирцийн талаарх мэдээллийг 17:00 цагийн байдлаар мэдээллээ. Улсын хэмжээнд сонгуулийн ирц 55.0 хувьтай байна. Тодруулбал, нийслэлд санал өгөх ёстой иргэлийн 61.5 хувь, хөдөө орон нутагт 47.0 хувь нь саналаа өгөөд байгаа бөгөөд энэ нь нийт сонгогчдын 55.0 хувь юм.