УИХ-ын анхдугаар чуулганыг ирэх долоо хоногийн мягмар гаригт буюу долдугаар сарын 5-ний 11.00 цагт хуралдуулах Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарлаа. Анхдугаар чуулган хуралдахад УИХ-ын гишүүний түр үнэмлэх аваад байгаа 76 нэр дэвшигчид УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр ард түмнийг төлөөлөн УИХ-д суух эрх нь баталгаажна. Улмаар 2012-2016 онд ажилласан УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусах аж.
Анхдугаар чуулганыг ирэх мягмар гаригт хуралдуулна
2016-07-01 16:20:00