Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд УИХ-д нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн мэдүүллээ. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “УИХ-ын анхдугаар чуулганыг энэ сарын 5-ны өдөр хуралдуулах зарлиг гаргасан юм. Үүнээс гадна наадмаас өмнө буюу ирэх долоо хоногтоо багтаад УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг томилох асуудлыг шийдвэрлэхийг олонх болсон улстөрийн хүчинд үүрэг болгосон байна.