8o
Улаанбаатар хот
mobile menu

"Сайн"-ыг тоймлов

2016-07-01 17:52:52

“Орон сууцны хямдрал урамшуулалт өдөрлөг” боллоо

“Орон сууцны хямдрал урамшуулалт өдөрлөг” өнөөдөр  "Мишээл" барилгын их дэлгүүрт эхэллээ. Өдөрлөгт барилга орон сууц, даатгалын компани, арилжааны банк, байраа зарахаар төлөвлөж буй иргэд оролцож, зорилтот худалдан авагчдад мэдээлэл, зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм байна. Мөн Улаанбаатарт байршилтай 200 гаруй шинэ орон сууц болон хоёрдогч зах зээлийн байруудаас сонголтоо хийх боломжийг иргэдэд олгож байгаа гэнэ. Өдөрлөгийн үеэр онцгой хямдрал, урамшуулалтай орон сууцны төслүүдийн мэдээлэл, танилцуулга, банк, санхүүгийн мэргэжилтнүүд орон сууцны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар зөвлөгөө,  мэргэшсэн даатгалын компанийн ажилтнууд орон сууц ба түүнтэй холбоотой даатгалын асуудлаар зөвлөмж, зөвлөгөөг иргэдэд өгсөн байна. Мөн орон сууц худалдах болон худалдан авахад шаардлагатай зөвлөгөө өгөх үйл ажиллагааг өрнүүлжээ. Өдөрлөг маргааш дуусах аж.

Монгол оронд маань өнөөдөр болж өнгөрсөн зарим үйл явдлуудаас Сайн мэдээг онцлон дуулгалаа.“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы санаачлагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК, зохион байгуулагч “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”, түгээн дэлгэрүүлэгч chuhal.mn сайт.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2016/07/01 103.57.94.147
  • Recent
  • Most Read
  • Most Comment