Налайхын уурхайд гурван хүн угаартаж амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт буюу зургаадугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт орших уурхайд гурван эрэгтэй угаартаж амиа алджээ.
Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад 43 настай М, 42 настай Л, 19 настай А нарын гурван эрэгтэй цахилгаан үүсгүүр ажиллуулж байгаад угаартаж, улмаар газар дээрээ амиа алдсан байжээ.